МЭДЭЭЛЭЛ

Монголия - Монгол Улс


МОУХИС-ИЙН ГАДААД ОЮУТНУУДЫН ХОЛБОО

Холбооны түүх

МОУХИС-ийн гадаад оюутны үндэсний зөвлөлүүдийг үндэсний нийгэмлэг нэгтгэдэг. Тус байгууллага 2008 оны 4 сарын 2нд байгуулагдан гадаадын ба оросын гишүүн оюутнуудынхаа хүчин чармайлтаар улам бүр хөгжин үйл ажиллагаагаа сургуулийн зорилго зорилттой уялдуулан явуулахыг эрмэлзэж байна. Манай байгууллага гадаад оюутныг хариуцан деканатын газар, олон улсын хамтын ажиллагаа олон нийтийн харилцааны проректорын тусламжтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Үндэсний зөвлөлийн анхны дарга Юрий Кофнер (Герман) тус байгууллагыг байгуулахад ихээхэн чармайлт гаргасан, 2 дахь даргаар ажиллаж байсөн Георгий Плащинский (Беларусь) уг байгууллагыг оюутны тэргүүлэгч байгууллагуудын нэг болгон бэхжүүлсэн.

Оюутны үндэсний зөвлөлийн эхлэл бүр Зөвлөлт засгийн үед 1946 онд МОУХИС-д анхны гадаад оюутан Монголоос ирж суралцсан үеэс тавигдсан. Анхны байгууллага болох Найрамдлын зөвлөлийг МОУХИС-ийн одоогийн ректор А.В Торкунов хэсэг хугацаанд удирдаж байлаа.1991 оноос үндэсний зөвлөлүүдийн тоо нилээд цөөрсөн ч үндэсний клубууд дахин олноор идэвхтэй байгуулагдснаар 2008-2009 онуудад тэдгээрийн тоо 2 дахин нэмэгдсэн.

Үндэсний клубуудын үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн дүрмийг 2010 оны 4 сарын 2нд гаргаж, 2010 оны 4 сарын 20нд баталсан, зөвлөлийн сайтын албан ёсны нээлт 2010 оны 6 сарын 23нд болсон.

Үйл ажиллагаа

Зөвлөл нь үйл ажиллагааны өргөн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг. Семестр бүр хурал цуглаан спортын урадаан тэмцээн зэрэг төрөл бүрийн 50-70 арга хэмжээнүүд зохиогддог. Бид жил бүр нийт сургуулийн хэмжээний том арга хэмжээнүүд зохион байгуулдаг. Жишээ нь бидний зохиодог үндэстнүүдийн концертонд тухайн орны оюутны болон мэргэжлийн хамтлаг бүр үндэсний чуулга хүртэл оролцдог. Мөн гадаад оюутнуудын дунд Олимпийн тоглолт (2008 оноос), хөл бөмбөгийн цомын тэмцээн (2004 оноос), олон улсын хоолны өдөрлөг, Новрузын баяр г.м Түүнчлэн Тусгаар улсуудын хобооны 7 хоног, Олон улсын бизнесийн 7 хоног, Христийн мэндэлсэн өдөр г.м санал санаачлагуудыг дэмжин тогтмол тэмдэглэг болсон. 

Оросын клуын “Орос –олон үндэстний улс” наадам, Израйлийн оюутнуудын Еврей клубээс зохиогддог “Израйлийн долоо хоног” зэрэг арга хэмжээнүүд олны сонирхлыг ихээхэн татдаг. Мөн үндэсний ба шашний баярыг тэмдэглэх дугуй ширээний ярилцлага, хэвлэлийн бага хурал, кино өдрүүд зэрэг арга хэмжээнүүдийг тогтмол зохиодог боллоо.

Зохион байгуулалт

Бидний үйл ажиллагааны үндсэн зарчим бол ил тод байдал, тэгш эрх, сайн дурын байдал мөн Зөвлөлийн гишүүдийн эв нэгдэл хамтын ажиллагаа юмаа. Бид бол ардчилсан байгууллага. Өөрийн орноо төлөөлж буй клуб бүр нийтийн хурал дээр санал оруулах эрхтэй. Жил бүр болдог сонгуулиар ямар ч оюутан нийгэмллэгийн даргаар сонгогдох эрхтэй мөн жил бүр түүний орлогч ба салбар зөвлөлүүдийн удирдагчдыг сонгодог. Нийгэмллэгийн даргын болон нийтийн хурлын шийдвэрийг биелүүлэх зорилгоор нийгэмлэгийн дэргэд нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулдаг. Нийгэмллэгийн сэтгүүлчдийн салбар зохиогдож буй арга хэмжээнүүдийг нийтэд сурталчилаж сурвалжлах үүрэгтэй ажилладаг.                                                                       

Нийгэмлэг нь тусламж хэрэгтэй хүн бүрт хүрч ажиллахыг хичээж олон нийтийг хүлээн авах газрыг ажиллуулдаг. Нийгэмллэгээс оюутнуудын нийгмийн асуудалд туслах зорилготой арга хэмжээнүүдийг явуулдаг. Үндэсний клубууд өөрсдийн нутаг нэгтнүүддээ туслах төрөл бүрийн санал санаачлагуудыг гаргадаг. Клуб бүр өөрийн уламжлал өөрийн гэсэн ажлын арга барилтай.

Бидэнтэй хэрхэн нэгдэх вэ?

Бид олон сонирхолтой зорилтуудыг хэрэгжүүлэн ажилладаг. Үүнд: гадаадын ба оросын оюутнуудын ажил амьдралыг сурталчлах, уулзалт зохиох илтгэх бэлтгэх г.м 

Нийгэмлэгт ажиллаж байгаа оюутнууд олон нийтийн ажлынхаа амжилтуудаар өөрийн рейтингээ өсгөх боломжтой. Нийгэм олон нийтийн ажлын идэвхээрээ ялгарч байгаа хэн бүхэн сургууль, нийгэмлэгийн удирдлагын талархлыг хүлээж түүний үйл ажиллагаа дэмжигдэн хамт олныхоо танил болдог. Нийгэмллэгийн удирдлагад ажиллаж байгаа оюутнууд их сургууль төгссөнтэй дүйцэхүйц олон нийтийн ажлын үнэлж баршгүй туршлагатай болдог. 

Үндэсний клубыг байгуулахын тулд санаа зорилго нэгт нөхдөө олж нэгтгэн үүсгэн байгуулах хурлыг зохион байгуулах шаардлагатай.  

Хуралд  голдуу  тухайн  улсын   ЭСЯ, соёлын  төв,  сургуулийн   удирдлага, бусад  их  сургуулиудын  төлөөгчид  уригдан  оролцдог. Жишээ нь Хорватын  клубын  нээлтэд ОХУ-д  суугаа  Хорватын  элчин Небойша Кохарович  оролцож  байв.




СТРАНЫ