Монголия – гостеприимная страна с бескрайними степями, кочевниками и уникальной историей – расположена в самом сердце Азии. Мы – потомки великого монгольского правителя Чингисхана – гордимся и уважаем историческое наследие и традиции, которые до сегодняшнего дня играют важную роль во всех сферах.
Монголия находится между двумя мирами: холодные широкие сибирские просторы и горячая сухая пустыня Гоби. Между этими двумя полюсами простирается всё разнообразие Монголии. Север страны пересекают могучие реки, впадающие в Байкал и в Японское море, а на юге в пустыне Гоби преобладают огромные песчаные дюны. Под вечно голубыми небесами на востоке Монголии простираются пастбища, уходящие в бесконечность, а на северо-западе вершина горной цепи Алтай достигает более 4000 метров высоту.
Монголия занимает 18-ое место в мире по площади и здесь проживают люди, история которых начинается с давних времен. На её территории проживают около 3,3 миллионов людей. Официальный язык – Монгольский. Столица – Улан-Батор. Интересный факт: Улан-Батор, что в переводе означает Красный Богатырь, является самой холодной столицей в мире. В столице температура ниже 40 градусов зимой и выше 40 градусов летом считается обычным явлением.
Культура Монголии находится под сильным влиянием традиционного кочевого образа жизни. В монгольской культуре ценятся любовь к своей Родине и семье — это проявляется во всем: от монгольской литературы до современной поп-музыки. Нельзя забывать и о важной составляющей монгольской национальной самобытности – юрте. Даже сейчас, в эпоху информационных технологий и глобализма, мы сохранили кочевой образ жизни, соблюдая свои традиции и культуру. Наша музыка известна во всём мире, начиная с традиционной горловой пенией заканчивая современной рок-группой “The HU”, которая покорила сердца не только монголов, но и жителей других стран.
Монгольское землячество является полноправным членом Совета Землячеств и оно активно участвует в общественной жизни нашего университета. На сегодняшний день Монгольское землячество состоит из 45 монгольских студентов. Монгольские студенты играли значимую роль в студенческом сообществе университета с самого его основания. Именно в 1946 году Монгольские студенты стали первыми иностранными студентами в МГИМО. Из нашего университета выпустились около 500 монгольских студентов. Из них: 1 Премьер-министр, 8 министров иностранных дел, 2 министра других отраслей, 17 Чрезвычайных и Полномочных послов. Наше землячество стремится активно участвовать в жизни университета, продвигать монгольскую культуру и историю внутри университета так и за его пределами, а также укреплять дружественные отношения с другими землячествами, студентами и преподавателями.
Төгсгөлгүй тал нутаг, нүүдэлчид, өвөрмөц түүхтэй, зочломтгой орон Монгол нь Азийн цээжинд оршдог юм. Монголын их эзэн Чингис хааны үр сад бид өнөөг хүртэл бүхий л салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг түүхэн өв, уламжлалаараа бахархаж, хүндэтгэлтэй хандаж ирсэн.
Монгол улс нь Сибирийн хүйтэн, өргөн уудам тал, халуун хуурай говь гэсэн хоёр ертөнцийн дунд оршдог. Энэ хоёр туйлын хооронд Монголын бүх л сайхан харагддаг юм. Улсын хойд хэсгээр Байгаль нуур, Японы тэнгис рүү цутгадаг хүчирхэг гол мөрөн давж, өмнөд хэсэгт говь цөлд асар том элсэн манхан зонхилдог. Мөнх хөх тэнгэрийн дор Монголын зүүн талд хязгааргүй үргэлжилсэн бэлчээр сунаж, баруун хойд талаараа Алтайн нурууны орой 4000 гаруй метр өндөрт хүрдэг нь гайхалтай үзэгдэл юм.
Монгол Улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 18-р байранд ордог бөгөөд эртний түүхтэй өлгий нутаг юм. Хүн амын тоо нь 3.3 сая орчим хүн. Албан ёсны хэл нь монгол хэл. Нийслэл нь Улаанбаатар хот. Сонирхолтой баримт: Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл юм. Нийслэлд өвөлдөө 40 хэмээс доош, зундаа 40 хэмээс дээш халахыг энгийн үзэгдэл гэж үздэг.
Монголын соёлд уламжлалт нүүдэлчин амьдралын хэв маяг ихээхэн нөлөөлдөг. Түүнчлэн эх орон, гэр бүлээ хайрлах сэтгэлийг эрхэмлэдэг зарчим нь монголын уран зохиолоос эхлээд орчин үеийн поп хөгжим хүртэл бүх зүйлд илэрдэг. Монголчуудын үндэсний онцлогийг бүрдүүлдэг чухал хэсэг болох монгол гэрийн тухай мартаж болохгүй. Мэдээллийн технологи, даяарчлалын эрин үед ч бид уламжлал, соёлоо дээдлэн нүүдэлчин ахуйгаа хадгалсаар ирсэн. Монголчууд төдийгүй бусад орны ард түмний зүрх сэтгэлийг байлдан дагуулсан үндэсний хөөмийгээс эхлүүлээд, орчин үеийн «The HU» рок хамтлаг хүртэл манай хөгжмийг дэлхий даяар мэддэг болсон.
Монголын нийгэмлэг нь Нийгэмлэгийн зөвлөлийн бүрэн эрхт гишүүн бөгөөд манай сургуулийн олон нийтийн амьдралд идэвхтэй оролцдог. Өнөөдрийн байдлаар Монголын нийгэмлэг 45 монгол оюутантай. Монгол оюутнууд их сургууль байгуулагдсан цагаасаа эхлэн оюутны нийгэмлэгт ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. 1946 онд Монголын оюутнууд МГИМО-ийн анхны гадаад оюутнууд болжээ. Манай сургуулийг 500 орчим монгол оюутан төгссөн. Үүнд: Ерөнхий сайд — 1, Гадаад хэргийн сайд — 8, бусад салбарын сайд — 2, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд — 17. Манай хамт олон их сургуулийн амьдралд идэвхтэй оролцох, Монголын соёл, түүхийг их сургуулийн гадна болон дотоодод сурталчлан таниулах, бусад хамт олон, оюутан, багш нартай найрсаг харилцааг бэхжүүлэхийг эрмэлздэг юм.